Ц.Даваасүрэн: 2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг энэ ондоо багтаан батлуулна
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийж байна
Өнөөдөр улсын хэмжээнд 5800 гаруй барилга байгууламж пастортгүй. Дээрх барилгуудыг нэн даруй үзлэгт хамруулж, 4-5 дугаар сард эдгээр барилга байгууламжуудад газар хөдлөлттэй холбоотой судалгаа хийх шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Мөн байшин барилгууд дээр газар хөдлөлттэй холбоотой судалгаа хийхээс гадна Хятадаас орж ирж буй арматурт стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг лабораторид шинжлүүлнэ гэж салбарын сайд хэллээ.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Нийслэлийн Ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэр гаргаж, алхам хийх, 2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг энэ ондоо багтаан батлуулах шийдэлд хүрлээ. Нийслэлийн гол асуудал бол газрын асуудал. Тиймээс өргөн барьсан хуультай уялдуулан. Төлөвлөлт хийгдсэн газар газар олгодог болох шийдэлд хүрсэн. Тиймээс УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийн төслийг эргүүлэн татаж, нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг хийж, төлөвлөлтийн дагуу шинэ газар олголт хийхээр болсон.
Нийслэлийн замуудын төлөвлөлт хийгдэнэ. Тухайлбал Сэлбийн гол дагуу, Туулын гол дагуу зам тавигдана. Яармагийн замыг өөр замтай холбох төлөвлөлт хийгдэнэ. Гэхдээ энэ бүгд төслийн хүрээнд яригдаж байна. Одоогийн байдлаар эцэслэн батлагдаагүй.
Sanuulga.mn