Төвөнхийн мэс заслын 593 мянган төгрөгийг даатгалаас хариуцна
Архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.
Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор Архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 698 мянган төгрөг байхаар зохицуулсан байна. Харин үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалт үйлчлэх юм.
Sanuulga.mn