Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.19

НҮБ: Туркт 1,5 сая хүн орон гэргүй болсон

НҮБ: Туркт 1,5 сая хүн орон гэргүй болсон

Туркт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1.5 сая хүн орон гэргүй болж, 500 мянга орчим байшин барих шаардлагатай болсон гэж өчигдөр /2 сарын 21/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тооцоолжээ.

“Туркийн засгийн газар гамшигт өртсөн барилгуудын 70 орчим хувийг шалгахад 118 мянган барилгын 412 мянга орчим орон сууц нурсан" гэж тус улсад суугаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Луиса Винтон мэдэгдлээ. 

Мөн БНТУ-ын талаас хоёрдугаар сарын 20-нд гаргасан мэдээгээр, тус улсын нутаг дэвсгэрт 41156 хүн амь насаа алдсан байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 2 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)