Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

“Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол руу нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

“Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол руу нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэхээр боллоо.

Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг  хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчих боломжтой. 

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)