Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.19

ТЦА: Жолооч та хөдөлгөөнд оролцохын өмнө машинаа тойрч шалгаарай

ТЦА: Жолооч та хөдөлгөөнд оролцохын өмнө машинаа тойрч шалгаарай

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт зориулж тээврийн хэрэгслийн сохор бүс гэж юу болохыг танилцуулав.

Жолооч нарыг хөдөлгөөнд оролцохын өмнө аюулгүй байдлаа бүрэн хангахын тулд машинаасаа бууж нэг тойрч шалгаад хөдөлгөөнд оролцохыг сануулсан юм.

Ялангуяа портер автомашины толинд эргэн тойрон бүрэн харагддаггүй учир жолооч нар бага насны хүүхдийг дайрч гэмтээх, амийг нь хохироох осол хөдөө орон нутагт цөөнгүй гарч байгааг ТЦА-наас анхааруулсан.  

СХД-ийн 32-р хорооны иргэн Жамбалдорж портер машинтай хашаанаасаа гарахын өмнө эргэн тойронд хүн болон хөдөлгөөнд саад болох зүйл байгаа эсэхийг урд шилэн болон хоёр талын толиндоо харахад саад болох зүйл байсангүй. Жолооч машинаасаа бууж тойроход жолоочийн хаалганы хажууд болон тэвшний ард хүүхэд сууж байв. Энэ хоёр хүүхэд машины толинд харагдаагүй. Хэрэв жолооч машинаасаа бууж шалгаагүй бол энэ хоёр хүүхэд дайруулах эрсдэлтэй байв.

Жолоочийн толинд харагдаагүй тэр хэсгийг тээврийн хэрэгслийн “сохор бүс” хэмээн нэрлэж байгааг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Отгонтамир анхаарууллаа. 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)