Турк улсад 6.4 болон 5.8 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт боллоо
Туркийн зүүн өмнөд хэсэг болох Хатай мужид өчигдөр /2023.02.20/ буюу даваа гаргийн орой хоёр удаагийн газар хөдлөлт болжээ. Үүний улмаас гурван хүн амиа алдаж, 213 хүн гэмтэж бэртсэн байна.
Туркийн онцгой байдлын албанаас мэдээлж буйгаар 6.4 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлт орон нутгийн цагаар 20:04 цагийн үед болсон бол удаах гурван минутын дараа болсон бөгөөд 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Хатай мужийн төвийн Самандаг хотод байжээ.
Sanuulga.mn