Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ерөнхий сайд юу ярих бол!

Ерөнхий сайд юу ярих бол!

Өнөө орой /2023.02.19/ Монголын Үндэсний телевизээр Ерөнхий сайд оролцож ярилцлага өгөхөөр болжээ.

Тэр юу ярих бол??

Цаг үе Монголчууд бидний амьдрал амаргүй байгааг зааж байна. Дөчин их наядын хулгайтай. Улс төрийн хулгарууд дор бүртээ шударга ёсны тэмцлээс айн ширвээтэх мөртлөө, зэрэгцүүлэн эсрэг улс төрийн хор найруулаастай.

Ерөнхий сайд үлэмжхэн шахсаны хүчинд хууль шүүхийнхэн бас ч гэж ажлаа хийж Хөгжлийн банк тэргүүтэн завхрал үүссэн газруудад хариуцлага үүрүүлээд эхэлсэн.

Хил гааль хяналттай болсон. Боомтын сэргэлт утгаараа хэрэгжих өнгө шинж бүрдсэн. Банк санхүү, бондын өрүүдээ зохих хэмжээнд төлсөн. 

Хамгийн гол нь шударга ёсны эхлэлийн гэрэл гэгээг ард түмэн мэдэрсэн.  Ийм төлөв хандлага бүхийгээр монголчууд туулай жилээ угтах гэж байна.

Энэ үдэш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэсний телевизээр ярих юм байна. Энэ яриа тун сонирхолтой байх нь ойлгомжтой.  Энэ яриа, байр сууринаас шударга ёс үнэртэх байх. 

Монголын “амаргүй” юу байгааг "нээх" байх.  Хэн монголчуудыг хорлож, авлигын сүлжээ хэрхэн хэрж байгааг хэлэх байх. Ямар бүлэг фракц түүний шударга ёсны тэмцэлд тээг саад болж байгааг нэрлэх байх.  Улсын эрх ашгийг хохироож байгаа хүмүүсийн тухай тод ярих байх.  Улсыг улны амьдралтай болгосон шалтгаануудыг өгүүлэх байх.  Нийгмийн баялагийг хэн хэнтэй нийлэн "шуудайлсаныг" ярих байх.  Нэг хэсэг ямар халуун тэмцэл явуулахаа ярих бололтой.

Ерөнхий сайд эх орны үндсэн эрх ашгийг тулж, улс орныг тоногсодтой, улс төрөөр гул барин нийгмийн шинэ эмх журмыг хориглогсодтой хэрхэн тэмцэж байгаагаа ард түмэндээ ярих юм шиг байна. 

Тэр ард түмнээсээ дэмжлэг хүсэх тухай нэг бус хэлсэн. Тэр дэмжлэг нь айлчлан ирэх туулай жилд хэрэгтэй болж тун мэдэх.

Хийсэн хулгай луйвраасаа үүдээд, шударга ёс тогтоохоор тэмцэж байгаа Ерөнхий сайдад юу заналхийлж байгааг, ард түмнийг юунаас сэргийлж, улс эх орныхоо нэгдмэл эрх ашиг дээр хамтран тулцгаахыг түүний ярианаас мэдэх боломжтой нь зүйн хэрэг.

Үндэсний телевизээ 21 цагт үзэцгээе,  Ерөнхий сайдаа сонсоцгооё, ард түмээн!

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)