Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.04.19

“Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдох 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийн гэм буруугийн шүүх хурал ирэх сард болно

“Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдох 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийн гэм буруугийн шүүх хурал ирэх сард болно

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл явагдаад завсарласан юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжлэн, шүүхээс 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлжээ. Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагт товлон зарлалаа.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)