Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа

Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа

ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай (ХХААБ) хамтран хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг сайжруулах, салбарын төлөвлөлтийг оновчтой болгох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын цахимжуулах хөтөлбөрийг цаашид ахиулахад чиглэсэн шинэ санаачилгуудыг эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа нар Техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа. Нэгдүгээр төслийн хүрээнд, Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах юм. Салбарын хүний ​​нөөцийн ​​чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд багтаж байгаа юм. Хоёр дахь төсөл нь улс орны хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)