Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Г.Ёндон дарга нь тэгэж “булгиулах” сонирхолтой юм болов уу гэцгээж байгаа гэх

Г.Ёндон дарга нь тэгэж “булгиулах” сонирхолтой юм болов уу гэцгээж байгаа гэх

Эрдэнэт үйлдвэрт хачин жигтэй үйл явдлууд өрнөж байгаа бололтой. АТГ-ын дарга нар очиж хүмүүсээс байцаалт авч байгаа гэнэ. Үйлдвэрт идэж уудаг асуудлууд их байгаа учраас тэр байгаа байх аа. Нэг цехийн нь даргыг баривчлаад явсан гэх.

Тус үйлдвэрт нэг хатагтай байдаг гэнэ. Д.Үүрийнтуяа гэж. Түүнийг Х.Бадамсүрэн гэж хүн эхлээд санхүү хариуцсан орлогчоор тавьжээ. Одоо Тамгын дарга хийдэг гэнэ. Энэ хүний удирдах арга барил хачин гэнэ. Ер нь дарангуйлагч талдаа. 

Эрдэнэт үйлдвэрийнхэн очоод асуувал захын нь хүн хэн болохыг нь мэднэ гэнэ. Нөхөр нь хүртэл энэ байгууллагад ажилладаг гэх. Өнөөдөр тус үйлдвэрт сонирхолтой өрнөж байгаа асуудал гэвэл энэ Д.Үүрийнтуяа гэдэг хүн үйлдвэрийн хэвлэл мэдээллийн болон бусад ажилчдаа ч зарим ажилтнуудаар дагуулан хянуулж, тэнд давхар “бүтэц” гарган ажиллаж байгаа гэх.

Учир юунд гэхээр мань эмэгтэй дарга ярьсан зүйлээ яриагүй мэтээр болгож, мэдээлэл тараалаа гэж ажилчдаа буруутгаж байгаа гэнэ. Өөрөө гурав гэж ярьсан зүйлээ нэг гэж ярьсан мэтээр аашилж байгаа гэх. Ингээд хүмүүсийг дарамталж байгаа гэнэ. Үүнийг орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийнхэн сурвалжилбал “гоё” юм болж байгаа шиг байна. Гол нь хүний эрхийг зөрчин, ажилчдаа лаахайдан дээрэлхэж байгаа байдал байна гэж эх сурвалж мэдээллээ.

Ё.Бадамсүрэнгийн хүн гэх Д.Үүрийнтуяа ингэж ёсгүй аашлах ёсгүй гэж уурхайчид үзэж байгаа аж. Бас Ц.Анандбазарын ч хүн гэнэ. Г.Ёндон дарга нь тэгэж “булгиулах” сонирхолтой юм болов уу гэцгээж байгаа гэх. Энэ эмэгтэй Дундговь, Говь-Сүмбэр аймгаас УИХ-д нэр дэвшинэ гээд "хөөрцөглөж" яваа сурагтай. 

Г. Эрдэнэ

sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)