"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хурал эхэллээ

Нийт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Энэ бол "Хөгжлийн банкны" гэх хэрэг юм.
Авлига авсан, өгсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгасан байж болзошгүй гэх хүмүүс дуудагджээ. Тэдэн дунд УИХ-ын гишүүд, улстөрд нөлөө бүхий этгээдүүд ч байна.
Монголд 80 хүн холбогдсон хэрэг төдийлөн олон гардаггүй. Тиймээс ч шүүх танхимын зай, талбай хүрэлцэхгүй, хуралдааныг хэрхэн явуулах нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхний хувьд шийдвэрлэхэд бэрх асуудал болов.
Улмаар тус шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр ханджээ. Гэвч тухайн шүүхүүдэд шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх танхим байхгүйгээс “боломжгүй” гэх хариуг ирүүлсэн байна.
Ингээд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлснээр шүүхийн байрны зай, талбай хүрэлцээгүй тул шүүх хурлыг өөр газарт хийх нийтлэг журам баталж, "Хөгжлийн банк"-ны гэх хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг Нийслэлийн Улаанбаатар чуулга /театр/-ын байранд явуулахаар тов зарлажээ.
Энэхүү шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт дуудагдсан 80 хүн, 4 хуулийн этгээдийг танилцуулбал:
Хахууль авсан гэх гэмт хэрэгт:
- Лхагвасүрэнгийн Аззаяа,
- Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ,
- Базархүүгийн Даажамба,
- Жамцын Ганхуяг,
- Норслойн Сүхболд,
- Цэндийн Баярсайхан;
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт:
- Цэвээндээгийн Билгүүн,
- Дашжамцын Уянга,
- Түмэн-Өлзийн Оюунчимэг,
- Баасанхөхийн Чинзориг,
- Тэлэнгэдийн Мөнхтулга,
- Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн,
- Чимэдцэрэнгийн Цоожсүрэн,
- Сайнбаярын Батзориг,
- Авирмэдийн Хүчитбаатар,
- Ганбаатарын Гантогтох,
- Балганы Батбаяр,
- Чулуунбатын Энхбат,
- Чогсомын Мөнхбаяр,
- Даваагийн Цогтбаатар,
- Батлутын Будхүү,
- Лхачины Мягмаржав,
- Дашзэвгийн Дэлгэрсайхан,
- Дүгэрсүрэнгийн Бат-Очир,
- Жамсрангийн Үхэртар,
- Бадамын Махбал,
- Жигжидийн Оюунчимэг,
- Сандагийн Магнайсүрэн,
- Мягмарсүрэнгийн Баярмагнай,
- Бэгзсүрэнгийн Шинэбаатар,
- Баттулгын Амгалан,
- Отгонбатын Батбаатар,
- Чулуунцэрэнгийн Отгочулуу,
- Чулуунбатын Нэргүй,
- Мягмарсүрэнгийн Баянмөнх,
- Бадрахын Найдалаа,
- Бядраны Лхагвасүрэн,
- Рагчаагийн Батбаяр,
- Магсарын Золжаргал,
- Гантөмөрийн Дашзэвгэ,
- Ганбатын Одонтуул,
- Баасандоржийн Батзаяа,
- Нанзадын Баярчимэг,
- Хассуурийн Ганхуяг,
- Огнонгийн Хуягцогт,
- Батхуягийн Цолмон,
- Далрайн Даваасамбуу,
- Ганибалын Амартүвшин,
- Нанжидын Мөнхбат,
- Норовын Алтанхуяг,
- Нямжавын Батбаяр;
Хахууль өгсөн гэх гэмт хэрэгт:
- Баяраагийн Чойжилжалбуу,
- Энхнасангийн Эрдэнэ,
- Хүрэлсайханы Баттулга;
Мөнгө угаасан гэх гэмт хэрэгт:
- Должидын Батбаяр,
- Гомбын Цолмон,
Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт:
- Ёндонпэрэнлэйн Доржсумъяа,
- Бэгзжавын Цэрэндаваа,
- Цэрэндоржийн Цэвэгмэд,
- Мөнхтөрийн Цэлмэг,
- Баярын Баттөр;
Хахууль өгсөн, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт:
- Цэрэндаваагийн Баатарбилэг,
- Бат-Очирын Батбаатар,
- Чулуундоржийн Өлзий,
- Лацайн Ням-Очир;
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Шүхэртийн Бүтэд,
- Гочоосүрэнгийн Санжмятав,
- Гэндэнпилийн Батдорж,
- Гонгорын Галсанням,
- Пүрэвийн Мягмардорж,
- Цогтжаргалын Ууганбаяр,
- Энхболдын Эрдэнэбилэг,
- Хадбаасангийн Бат-Эрдэнэ;
Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгасан гэх гэмт хэрэгт холбогдуулан:
- Төмөрбаатарын Болдмаа;
Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Бэрэнбаралын Мөнхтөр;
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Гочоосүрэнгийн Байгалмаа;
Санхүүгийн баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан:
- Цогбаатарын Содхүү,
- Ядмаагийн Батцэцэг;
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Оргойн Баяр;
Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- Ёндонпэрэнлэйн Баатарбилэг;
Хахууль өгөх, мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан:
- “НВЦ” ХХК;
Хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан:
- “Инжир” ХХК,
- “Хааны Харгуй” ХХК;
Хахууль өгөх, мөнгө угаасан гэх хэрэгт тус тус холбогдуулан:
- “Ганхүдэр Орд” ХХК-ийг яллагдагчаар татан, шүүхэд дууджээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд болон прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна.
Sanuulga.mn