Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Б.Ганхуяг гуравдугаар сарын 7-нд суллагдана

Б.Ганхуяг гуравдугаар сарын 7-нд суллагдана

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, түүнтэй ойрын харилцаа холбоотой гэх "Эрдэнэс Тавантолгой"  компанийн захирал асан Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат нарын сүлжээ. Авлигатай тэмцэх газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т..Аюурсайханаас гэрчийн мэдүүлэг авч, яллагдагчаар татсан талаар мэдэгдсэн. Гэхдээ шалгалын ажил дуусаагүй учир тоймтой хариулт хэлээгүй.

Шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Х.Нурлатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан цагдан хорих шийдвэрийг гаргасан. Түүнийг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Тэгвэл яллагдагч Х.Нурлатыг шүүхээс эрүүл мэндийн шалтгааныг нь харгалзан үзэж батлан даалтад гаргаж, суллах шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд гаргажээ. Одоогоор дахин саатуулах эсэх шийдвэр  байна.

Харин Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, өнгөрсөн сарын 3-нд шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл энэ сарын 7-нд түүнийг хорих хугацааг үргэлжлүүлэн нэг сараар сунгасан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдаад байгаа.

Эх сурвалж: News.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)