Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилжээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урсгал сөрж, 12 настай хүүхдүүд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болсон байна. Гэвч өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар шүүх хуралдааныг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулжээ.
Ингэснээр Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшиллоо.
Sanuulga.mn