УИХ-ын гишүүн С.Бямбацогт Мөст суманд ажиллаж байна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөст суманд сургууль, соёлын төв, цэцэрлэг, Боорж голын гүүр, Халуун ус, Цаг уурын шинэ барилга гээд чамгүй олон ажил хийжээ.
Мөн Шинэ Ховд төслийн хүрээнд малын гаралтай түүхий эд боловсруулах Үйлдвэр технологийн паркыг 2019 оноос эхлэн ажил хэрэг болгож буй бөгөөд тун удахгүй малчдын ашиг орлого нэмэгдэж, малын ноос, ноолуур, арьс,шир, яс тос, мах махан бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж өндөр үнэтэй экспортлох боломж бүрдэх юм.
Цаашлаад Мөст суманд "Сум сумандаа тусалъя" аяныг өрнүүлж, төрийн байгууллагууд хөдөөгийн багуудтайгаа шийп тогтоож малчдадаа туслах боломжийг бүрдүүлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор МУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр олгож буй 40 тонн тэжээл, 700ш пресс өвсийг холбогдох удирдлагуудад хүлээлгэн өглөө.