Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Битүүний хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт шилжүүлнэ

Битүүний хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт шилжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр /2023.02.13/ Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаар битүүний өдрийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт, шинийн 4-ний өдрийн хичээлийг ирэх долоо хоногийн Бямба гаригт шилжүүлж, оруулахаар болжээ.

Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир энэ талаар мэдээлэхдээ "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажиж гармагц хүргүүлэх болно" гэв.

  • Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт шилжүүлэх,
  • Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гаригт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)