Сири улс руу 1 тонн лаа, 500 ширхэг хөнжил илгээнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.02.07/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу БНТУ-руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ.
Харин Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар