Чимэдийн Хүрэлбаатар бяртай юу?
Монголд хамгийн “бяртай” хүний нэг бол Чимэдийн Хүрэлбаатар. Яагаад гэхээр, энэ хүн улсын Сангийн яам, Эдийн засгийн яам, Засгийн хэрэг эрхлэхийн сайд, Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалыг сүүлийн олон жилд хийж ирлээ. Үгүйсгэгдэшгүй. Түүх нь ийм. Улс төр дахь ноцолдолгоо нь ч тийм.
Ямар ч гишүүн, эрхтэн дархтаны өмнөөс амыг нь таглах, гаргалгаатай хариулт хэлдгээрээ домог боллоо доо. Э. Бат-Амгаланг хэлд орж байна гэж мадална, Х.Баттулыг хулгайч, луйварчин гээд шууд хэлнэ.
Ерөнхий сайд нарыг бялуу хуваахад хамгийн амттай нь үргэлж түүнийх байдаг. Увсад ч төсөв элбэгхэн хуваарлигддаг. Дотоод бодол нь, нийгэмд ойлгогдсон нь ч улсын гуравдугаар хүн байх эрэмбийнх.
Ингээд үзэхээр Чимэдийн Хүрэлбаатар үнэхээр бяртай юу гэвэл үнэхээр баяртай. Гэтэл нэг асуулт гардаг. Тэр нь юу гэхээр үргэлж бяртай байгаа Ч.Хүрэлбаатарын улсын эдийн засаг бяртай байгаа юу гэдэг асуулт тавигдахаар хариулт нь нооль болдог. Бодит байдал нь, улсын нь эдийн засгийн агуулгыг шууд ингээд илэрхийлдэг. Ойлгомжтой байдаг. Засгийн газар гадагшаах нэг ч төсөлд баталгаа гаргаж чадахгүй байгаа. Монголд хөрөнгө оруулалт үргэлж хумигдаастай. Нэг ч эдийн засгийг дэмжих төсөл босдоггүй. Босгодоггүй ч гэж хэлэхэд буруутахгүй.
Ингээд үзэхээр улсынхаа эдийн засгийг эгнэгт эзэгнэн “мандсан” Чимэдийн Хүрэлбаатарыг бяртай юу гэж үзэхээр хэцүү байна. Бяртай гэж үзэх боломжгүй байна. Одоо тэр мөн л Эдийн засгийн сайд буюу энэ Монгол улсад хөрөнгө оруулалт авчирч, эдийн засгийг босгох сайдаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалт таг хэвээр л байна. Хэзээ бяр орох хүн юм бүү мэд.
Б. ГАЛ
Sanuulga.mn