Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат зөвхөн "эхлэл нь"

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат зөвхөн "эхлэл нь"

Хөгжлийн банкны гэх “хөгтэй” хэрэг “хөөсрөх нь үү” гэж иргэд хардаж байв. Гэтэл тэгсэнгүй. Харсаар байтал хачин урагштай байна. Хүлээлт эвдэж байна. Хаа хаанаа идэвхийлэхээр ийм л үр дүнд хүрдэг аж.

Саяхан л гэхэд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж “элдэвтэй” нөхрийг “зээлээ төлөө” гээд шүүх “бандаж”. Тэгмээрсэн. “Гүрийхээрээ нэг” болсон юм. Гүйцэгдэх нь тэр дээ “тэрсэлсэн” үнэндээ.

Чухамхүү “Мэнгэт баатрыг” Хөгжлийн банкны мөнгөөр зоргоороо “наргиж”, казино мэтэд үрээд дуусгасан л гэдэг. Улсын мөнгөөр ингэж “увайгүйтэж” болохгүй. Горыг нь амслаа. "Өнгө ижлүүдэд" нь ч том сургамж боллоо энэ. Том хэргийн эхлэл ч боллоо.

Одоо үүнээсээ улбаалж, Ерөнхий сайд, хууль шүүхийнхэнтэйгээ хавсраад Хөгжлийн банкыг “хоослогчдыг” толгой дараалан “хашраах” хэрэгтэй. УИХ-ын гишүүд, дарга сайд, хэнбугай нь ч байсан хамаагүй. Холбоо хамаарлыг нь илрүүлж, шударга шүүхээр яллавал зохилтой. Эрдэнэбат шиг “мадлах” хэрэгтэй. Энэ л зөв алхам. Зөв ажил.

Тэгж гэмээнэ л дараа дараад энэ мэт “замбараагүйтэл” гарахгүй. Гаарахгүй. Ард түмэн ч Ерөнхий сайдынхаа “хулгайчдын эсрэг” тэмцэлд эргэлзэхгүй.  Шүүхдээ итгэнэ. Шударга үнэнд ч итгэнэ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)