Газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 33,000 хүрлээ
Өнгөрөгч Даваа гарагт болсон аймшигт газар хөдлөлтийн дараа Турк, Сири даяар амиа алдагсдын тоо хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 33,181 хүрлээ.
Турк улсад амиа алдагсдын тоо 29,605 хүрсэн тухай Туркийн Онцгой байдлын САКОМ төв ням гарагт мэдэгдэв. "Цагаан дуулгатнууд" иргэний хамгаалалтын бүлгийн мэдээлснээр Сирид нийт 3576 хүн амиа алдсаны баруун хойд хэсгийн босогчдын хяналтад байгаа бүс нутагт 2168 хүн, Сирийн засгийн газрын хяналтад байгаа хэсэгт 1408 хүн амиа алдсаныг Эрүүл мэндийн яамны нэгтгэсэн тоо баримтаар Сирийн төрийн хэвлэл мэдээллээ.
Өнгөрсөн Баасан гаригт “Цагаан дуулгатнууд” эрэн хайх, аврах ажиллагааг зогсоож буйгаа зарласан бөгөөд үүнээс хойш сайн дурынхан ажиллаж байгааг, мөн цаашид нийт нас барагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг CNN мэдээлж байна.
Sanuulga.mn