Ерөнхий сайд МҮОНТ-д ярилцлага өгч, иргэдийн асуултад хариулна
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажилласнаас хойш анх удаа бүрэн хэмжээний ярилцлагаа МҮОНТ-д өгөх гэж байна.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн нүүрсний хулгай, оффтейк гэрээнүүд, Хөгжлийн банк, авлига, жагсаал цуглаан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, цар тахал, ОХУ-Украины асуудал, Оюутолгойн хэлэлцээр, олон улсын харилцаа зэрэг асуудлыг хөндөж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэх аж.
Ярилцлага хийх өдрийг хараахан товлоогүй байгаа бөгөөд иргэдийн асуултад ч хариулах тул Монгол Улсын Ерөнхий сайдаас тодруулахыг хүссэн асуултаа иргэд МҮОНТ-ийн Mongolian National Broadcaster фэйсбүүк хаягаар дамжуулан дайж болох юм байна.
Sanuulga.mn