Ээжүүдийн төлөөлөл: СДЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяад захидал хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирсэнгүй
Хүүхдийн мөнгийг 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон билээ. Тэгвэл хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдийн ээжүүд нэгдэж, төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлсэн байна.
Энэ талаар "Ээжүүдийн төлөөлөл" группийн админ А.Дөлгөөн "Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдийн ээж байна. Надтай адил асуудалтай ээжүүдийг нэгтгэн олуулаа боллоо. Бид нийгмийн сүлжээгээр, хэвлэл мэдээллээр дамжуулан үгээ хүргэсэн ч арга хэмжээ авахгүй байна. 4000 гаруй ээж нэгдэн анхан шатны нэгжээс нь эхлээд бүх байгууллагад өргөдөл, гомдол хүргэсэн. Тухайлбал, ХНХЯ, ҮСХ, УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл, СДЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяад захидал хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирсэнгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоё гээд цахим өргөдөл цуглуулж байна. Одоогийн байдлаар 4500 хүн гарын үсгээ зураад байна. Тиймээс төрийн гурван өндөрлөгт захидал хүргүүлж байна. Захидалд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох талаар дурдсан" гэлээ.
Sanuulga.mn