МИАТ эмчилгээнд явж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болов.
“Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тасалбараас 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.
“Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим суманд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчихоор боллоо.
Sanuulga.mn