Японы Сакуражима галт уул дэлбэрлээ
Кагошима мужийн Тарумизу хот дахь Сакуражима галт уул өчигдөр /2023.02.08/ дэлбэрчээ. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр сараас хойш галт уулын Шоуа тогоонд болж буй анхны дэлбэрэлт юм. Орон нутгийн цаг агаарын ажиглалтын газар галт уулаас хоёр км-ийн радиуст байгаа хүмүүсийг пирокластик урсгал болон чулуулгийн уналтаас сэрэмжлүүлэв. Кагошимагийн цаг уурын албанаас мэдээлснээр, дэлбэрэлт 10:52 цагт ажиглагдсан бөгөөд утаа, лаваа 1000 метрийн өндөрт хүртэл цацалжээ.
Нэгдүгээр сарын 14-нд уул бага зэрэг хавагнасан байгааг Цаг уурын алба илрүүлсэн байна. Энэ нь дэлбэрэлттэй холбоотой эсэх нь тодорхойгүй ч хаван гэнэт намжих үед илүү том дэлбэрэлт болох магадлал нэмэгддэг аж.
Эх сурвалж: JAPAN TODAY