Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Х.Болорчулуун: 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ

Х.Болорчулуун: 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ

Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэгжүүлэх шийдвэр гарсан талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.

"Энэ хавар 5.5 сая үхрийг бүгдийг нь ээмэгжүүлж, цахим бүртгэлд оруулна. Ингэснээр үхрийн мах аль аймгийн аль сумаас ирсэн гэдэг гарал үүсэл нь тодорхой болно. 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Тус хөрөнгийг төсвөөс бус Хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлдэг зарим төслөөс, Хөдөө аж ахуйн биржийн ашигтай ажилласан ажиллагаанаас шийдвэрлүүлж байна" гэлээ. 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 2 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)