Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Нийслэлийн прокурорын газраас С.Батдөлийн  цагдан  хорих  хугацааг 1 сарын хугацаагаар  сунгуулах  тухай  саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 6-ны өдөр хүргүүлжээ.

Шүүх саналыг өнөөдөр хэлэлцэж, хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих...”  гэсэн заалтыг үндэслэн  яллагдагч С.Батдөлийн цагдан хорих  хугацааг  1 сарын  хугацаагаар сунгаж  шийдвэрлэв.

Түүнийг:

  • Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
  • Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан,
  • Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар  эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)