Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дууджээ

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдрийн сонсголд 39 гэрчийг дууджээ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо  үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)
  • Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК
  • Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл
  • Иймд эдгээр байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 39 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан.

Энэ удаагийн Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
 

САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН САНХҮҮЖИЛТИЙН 28 ХУВИЙГ ЗОРИУЛАЛТААР НЬ ЗАРЦУУЛСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ 

Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчлийн талаар хэлэлцэж байна.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 2014 оны жилийн эцсийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс:

  • Судалгаа шинжилгээний ажилд- 6 297.2 сая төгрөг буюу 6.3 тэрбум орчим төгрөг
  • Хуулийн зөвлөх үйлчилгээнд- 604.8 сая төгрөг зарцуулсан нь нийт зээлийн 87.1 хувийг эзэлж байна.

Гэвч хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил байна. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай гэж тус төслийн санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн шинжээч дүгнэлтээ танилцуулав. 

Нээлттэй сонсголд оролцохоор тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга иржээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)