Монголын аврах баг өнөө өглөө Турк улс руу хөдөллөө
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо заллаа.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй юм. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.
Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байна. Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд 17 онгоц, түүний дотор А400М тээврийн онгоцоор тасралтгүй тусламжийн нислэг үйлдэж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн голомт болон бусад газруудад газар хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Sanuulga.mn