Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ. Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 4300 гаруй хүн амиа алдаад байна. Одоогоор амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Япон, Польш, ОХУ зэрэг олон улсаас аврах багаа илгээгээд эхэлжээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)