Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Бямбацогт: Олон чиглэлд хамгийн хямд үнээр ая тухтай нисэх боломжийг бүрдүүлнэ

С.Бямбацогт: Олон чиглэлд хамгийн хямд үнээр ая тухтай нисэх боломжийг бүрдүүлнэ

Засгийн газрын 10-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар нисэхийн компаниудын үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай 145 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 7 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай дэмжлэг болгон олгохоор шийдвэрлэсэн билээ.

 

Тодруулбал, Засгийн газар 11 тэрбум төгрөгийн зээлийн хүүг хариуцаж буйг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 10- р сарын 11-нд нисэхийн удирдлага, сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор салбарын сайдын хувьд агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хамгийн хямд үнээр, аюулгүй, ая тухтай зорчдог байх бодлого баримталж байна.

Өнөөдөр нислэг гүйцэтгэж байгаа гадаад улсын нисэх буудалд шатахуун 1 тонн нь 1150-1280 ам доллар, Улаанбаатарт 1660 ам.долларын үнэтэй байгаа.

 Тэгвэл агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар тонн тутамдаа 300-500 ам.доллароор буурах боломж бүрдэх юм байна.

 Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж буй агаарын хөлгийн шатахууны үнийг 1 тонн тутамд 1 сая гаруй төгрөгөөр бууруулахад орон нутгийн тийзийн үнэ 5-8 хувь буурах тооцоолол гарчээ. 

Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болно гэж Зам, тээврийн хөгжлийн яам үзэж байна.

 

Дотоодын нислэг дээр бид орон нутгийн зорчигчдыг 50 хувийн хямдралтай үнийн тарифаар үйлчлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор шийдэгдээгүй байна.  Улсын их хурал шийднэ.

Өнөөдрийн байдлаар Ховд, Баян-Өлгийн чиглэлд үндсэндээ дотоодын нислэг хийж, хоёр талдаа 1-1.5 сая төгрөгийн үнээр нисч байна. Энэ тал дээр бид тодорхой бодлого бариад, нэг талдаа 700-750 мянган төгрөгөөр нисэх бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол орон нутгийн иргэд 250 мянган төгрөгөөр зорчих бололцоотой болно. Энд нийслэлийн болон гадаадын зорчигч нар хамаарахгүй. Зөвхөн алс хол, машинаар явах боломжгүй, ахмад настан, хүүхдүүд орон нутгийн иргэдээ дэмжсэн бодлого барихаар төлөвлөж байна" гэв. 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)