Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

"Койн, токен гаргасан хүмүүсийг бүгдийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудал ярина"

"Койн, токен гаргасан хүмүүсийг бүгдийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудал ярина"

Койн, крипто валюттай холбоотой цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл өглөө.

Монгол Улс 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Уг хууль нь аливаа койн, токеныг зохицуулсан хууль биш. Харин аливаа койн, токеныг арилжаалдаг байгууллага буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хянан шалгахтай холбоотой хууль юм.

Энэ хуулиар ICO буюу хувийн замаар олон нийтээс хөрөнгө татах асуудлыг зогсоосон. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч л олон  нийтээс хөрөнгө татаж, койн, токен үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

Олон улсад өнөөгийн байдлаар койн, токеныг зохицуулаагүй байна. Тиймээс өндөр эрсдэлтэй хэмээн анхааруулж мэдээлэл өгсөөр ирсэн хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.

Энэ үеэр сэтгүүлч “Койн, токентой холбоотой хохирсон иргэдийн хохирлыг барагдуулсан тохиолдол байдаг уу” хэмээн сэтгүүлч асуухад албаныхан:

-Хохирсон иргэдийн гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Блокчэйнд үзлэг хийх зэргээр маш олон ажиллагаа явуулдаг учраас цаг хугацаа их зарцуулдаг.

Иргэдийн хохирлыг барагдуулж, шүүхээр шийдвэрлэсэн хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, Монголоос гадаад улсын бирж рүү алдсан крипто валютыг буцаан татаж, хоёр иргэний 700 орчим сая төгрөгийн хохирлыг барагдуулсан.

-Санхүүгийн зохицуулах хороо:
-Хууль батлагдахаас өмнө 64 койн олон нийтээс хөрөнгө босгосон байсан. Хууль баталснаас хойш хэн нэгэн дурын этгээд олон нийтээс хөрөнгө татах нь хязгаарлагдсан учраас шинэ коин гараагүй байна. Аливаа улс орон виртуал хөрөнгийг бүртгэлжүүлэх зохицуулалт хийх зөвлөмжийг ФАТФ өгсөн.

Бид аливааг хориглох биш, эрхзүйн зохицуулалттай байлгахыг зорьж буй. Мөн олон улсын жишигт нийцүүлж ажиллах нь чухал.

-IHC койнтой холбогдох асуудлаар тодруулахад:
-
Тухайн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүсэлт гаргасан. Бид зах зээлд гаргасан хөрөнгөөсөө гадна дахиж нийлүүлсэн эсэхийг шалгаж байгаа.

Койн, токен гаргасан хүмүүсийг бүгдийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудал ярина. Хэн нэгнийг онцгойлон шалгаж буй зүйл байхгүй.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)