ЭТТ 100 хувь ард түмний өмч байх ёстой
Нэр бүхий иргэдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн.
Улмаар эдгээр иргэд Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн юм. Тэгвэл өнөөдөр эдгээр иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлэл хийж байна.
Иргэдийн төлөөлөл: Бид нүүрсний хулгайн эсрэг Сүхбаатарын талбайд жагссан. Алдагдсан боломжоо эргүүлэн авахаар бид тэмцсэн. Нүүрсний хулгайг таслан зогсоохыг биш шаардсан.Тэгвэл нүүрсний хулгайн эхлэл бол Эрдэнэс тавантолгой юм. Тиймээс ЭТТ 100 хувь ард түмний өмч байх ёстой.
ЭТТ-н хулгайгаас үүдэлтэйгээр жагсаал цуглаан үүссэн. Хулгайг зогсоохын тулд ЭТТ ард түмний өмч гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс өмчийг нь ард түмэнд нь өг. 2022 оны 12 дугаар сарын байдлаар бид тооцоолол хийсэн. Тооцоонд өөрчлөлт гарч магадгүй. Нийт 15 тэрбум хувьцааг ЭТТ дээр зарласан. Зарласан хувьцааг гаргасан хувьцаатай андуурах хэрэггүй. Нийт 15 тэрбум хувьцаанаас 12-ыг нь гаргасан. Харин үлдсэн гурав нь эзэнгүй, нөөцөд байгаа хувьцаа. Гаргасан 12 тэрбум хувьцаанд задаргаа хийвэл 486 ААН долоон тэрбум, Монгол Улсын нийт иргэн 2 тэрбум буюу 18.34 хувийн хувьцааг эзэмшиж байна.
Мөн ЭТТ-н удирдлагыг улстөрөөс хараат бус болгох, ногдол ашигийг сар шинийн баяраас өмнө өгөх ёстой гэсэн шаардлага тавьж буйгаа хэллээ.
Sanuulga.mn
11 цаг 25 минут