Нийслэлийн бүх автомашинд III сарын 1-ээс радио давтамжтай "Tag" олгоно
Түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтын систем нэвтрүүлэх ажил үргэлжилж байна.
Үүний хүрээнд, Улаанбаатар хотын 450 байршил, 160 уулзвар дээр уншигч төхөөрөмж байршуулжээ. Энэхүү төхөөрөмж ашиглалтад орохоос өмнө тээврийн хэрэгслүүд цахим гэрчилгээ буюу радио давтамжит "Tag"-ийг авна. Замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийг "Tag"-аар дамжуулан энэхүү уншигч төхөөрөмж бүртгэж авах аж. Ингэснээр Улаанбаатар хотод дүрэм зөрчсөн, татвар, даатгалаа төлөөгүй, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орох боломжгүй болох юм.
Нийслэлийн бүх автомашинд гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг олгоно. Гэрчилгээг тээврийн хэрэгслийнхээ салхины шилэнд нааж, байршуулах бөгөөд хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэл үүнийг авах ёстой гэж Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээллээ.
Эх сурвалж: IToim.mn
Ymar negen baidlaar haaj booj baij l asuudliig shiideh yum daa