"Омикроны ВА.5 хувилбарын тархалт наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн үед оргилдоо хүрэх тооцоолол гарсан"
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа. Сүүлийн өдрүүдэд манай улсад КОВИД-19-ийн BA.5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд Гэр бүлийн орчноос Ажлын байрнаас Олон нийтийн газраас халдвар түгээмэл авчээ. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.