Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.26

Иргэд: ЭТТ-н ногдол ашгийг сар шинээс өмнө өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Иргэд: ЭТТ-н ногдол ашгийг сар шинээс өмнө өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Иргэн Г.Хажидмаа: ЭТТ-н 2021-2022 оны ногдол ашгийг цагаан сарын баярын өмнөөс иргэдэд олгох асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн долоо хоногт бид уулзсан. Гэтэл ЭТТ-д шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул олгох боломжгүй гэсэн. Иймээс бид Ерөнхий сайдад холбогдох шаардлагыг хүргүүлнэ. Мөн ЭТТ-н ногдол ашгийг олгохдоо иргэдээ ялгаж алгачлахгүйгээр Монгол Улсын хүн бүрд тэгш хэлбэрээр олгох ёстой. 

Бид нар өчигдөр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай уулзсан. Гэтэл Хятадаас авсан зээлээ хаахад ЭТТ-н ногдол ашгийг зарцуулна гэж хэлсэн. Өнөөдөр Монголын нийт хүн амын 75 хувь нь ядуу амьдарч байна. Энэ 75 хувь нь санхүүгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Харъяа орны зээлийг барагдуулахыг төр нэгдүгээрт тавьж байна. Ойр тойрны хүнээ хөдөөлүүлэх мөнгөгүй иргэдээ яагаад бодохгүй байна вэ. Бид 125 сая төгрөг нэхээгүй. Харин Засгийн газарт ногдол ашиг олгох ямар боломж байна гэж асууж байна.

ХҮН намын төлөөлөл ногдол ашиг олгож болохгүй гэж байна. Тэгвэл ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүсийн нэрсийг бүртгэж аваад тухайн мөнгийг төсөвт хий. Ногдол ашиг хэрэггүй хэмээн битгий хэлээд бай. Монгол Улсын ядуурал шорон, шархад хоёрыг дүүргэж байна. 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Хажидмаа одоо болио өөрөө хөдөлмөрлө.тайлан баланс гараагүй байхад ямар юмаа өгөх вэ.Өгөхөө хүрвэл чамтай чамгүй өгнөө