Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.26

Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүлжээ

Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүлжээ

Энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)