Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг байгууллаа. 

Тус газар нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдын зарим маргаантай асуудлыг шийдвэрлэхэд туслах, худалдааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх үүрэгтэй аж. Өмнө нь манай улсад Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж байсныг эргүүлэн байгуулж буй юм.

Энэ талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг нь бид хуулиар олгосон эрх ашгийг хамгаалж, хууль ёсны дагуу хэр ажиллаж байгаа нь хамгийн чухал. Хамгийн сүүлд нээлттэй компаниудаас Korea Telecom байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон, хуулийн зөрчилтэй асуудал гарч байгаа, манай яам дээр олон гомдол ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын татна гэдэг нь тэдний Монголд орж ирж хөрөнгө оруулалт хийж, ажиллахад бид дэижинэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гоё ярьж оруулж ирчхээд өөр зан гаргах нь манай улсаас гадаадын хөрөнгө оруулалтыг түлхэх нэг үндсэн шалтгаан болдог” гэв. 

Мөн ҮСХ-оос Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 4.5 хувиар өссөн гэж мэдээллээ.

Тодруулбал, ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.2 функтээр сайжруулсантай холбоотой аж. ОУВС өсөлтийг нэмэгдүүлэхдээ Европын өвөл дулаан байх, БНХАУ хилээ нээсэнтэй холбогдуулан эдийн засгийн тооцооллоо өөрчилжээ.

Энэ талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС эдийн засгийн тооцооллоо нэмж, өсөлтийг 0.2 функтээр нэмсэн нь манайд эергээр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна. Дэлхийн эдийн засгийн гол үзүүлэлтийг авч үзвэл манай улсын валютын нөөц нэмэгдэх хандлагатай байгаа юм” гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)