"Neguun.mn сайт болон хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй"
Сэтгүүлчийг баривчиллаа гэх асуудалд Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн дэд хурандаа Н.Отгонбаатар:
"Neguun.mn сайт болон хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн иргэнтэй холбоотой асуудлыг бид шалгаж байна. Иргэн Анхбаяр нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад байсан охид, бүсгүйчүүдийн бичлэг, зураг авч бусдад үзүүлнэ хэмээн сүрдүүлсэн байж болзошгүй байна.
2022.01.31-ний өдөр сэжигтнийг баривчилсан. ЧД-ийн прокурорын газарт, бусдын эрхэд ноцтой халдсан хэмээн үзэж хоёр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Прокурорын зөвшөөрлөөр энэхүү мэдээллийг хуваалцаж байна" гэлээ.
Sanuulga.mn