Онц байдал оновчтой шийдэл биш
Оны өмнөхөн Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал оволзож, ордны хашаа нураасан. Тэр үед олон түмний бухимдал дээд цэгтээ хүрэхэд "Онц байдал, онц байдал" гэсэн олон ч хүний шахалт ерөнхийлөгч дээр мөн л ирсэн.
Тэр үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Хууль шүүхийнхэн та нар ажлаа хий. Хулгайч луйварчид аа шударгаар шүүгээд гаргаад ир. Би улсынхаа иргэдийн өөдөөс цэрэг цагдаа хөдөлгөдөг ерөнхийлөгч биш. Ямагт ард түмний талд ажиллах нь ардчилсан Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг. Онц байдал бол иргэдтэйгээ ойлголцох чадваргүй төрийн арчаагүй арга мухардсан мунхаг хүчирхийлэл юм.
Ардчилсан Монгол улс ийм бүдүүлэг шийдлийг шүүрч авах дээрээ тулаагүй" гэдгийг үг үйлдлээрээ харуулж "Онц байдал"- аас эрс татгалзаж төр иргэний хурцадмал зөрчилдөөнөөс улсаа аваад гарсан.
Нийтлэлч: О.Түвшиндэмбэрэл