“Монгол Улсын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” барилдаан хоёрдугаар сарын 5-нд болно
Жем интернэшнл ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаан хоёрдугаар сарын 5-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.
"МУ-ын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд улсын харцага Г.Элбэг түрүүлж байсан юм. Харин 2020 онд өнөөгийн залуу аварга О.Хангай Улсын Харцага цолтой байхдаа түрүүлж байсан түүхтэй билээ.
Sanuulga.mn