Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

О.Чинзориг: Дөрөвдүгээр сарын 1-нээс зөрчилтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

О.Чинзориг: Дөрөвдүгээр сарын 1-нээс зөрчилтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Түгжрэлийг бууруулах хүрээнд хотын төвөөр явах автомашинууд төлбөр төлдөг болох асуудал яригдаж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ. Тэгж байж хотын төвд машинтайгаа зорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хамгийн өндөр төлбөртэй нь  Их тойруу буюу хотын төв байна" хэмээн хэлж байсан удаатай.

Тэгвэл уг ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тодруулбал, замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалтын систем нэвтрүүлж, хотын төвийн замыг төлбөртэй болгон түгжрэлийг багасгана Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдсэн билээ.

Энэ талаар Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Уулзвар гарц болгон дээр уншигч төхөөрөмж байршуулсан байгааг иргэд анзаарч байгаа байх. Нийт 450 байршил, 160 уулзвар дээр энэхүү төхөөрөмжийг байршуулсан. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн ашиглаж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Ашиглалтад орохоос өмнө тээврийн хэрэгслүүд цахим гэрчилгээ авна. Гэрчилгээгээ авсан замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийг энэхүү уншигч төхөөрөмж бүртгэж авна. Ингэснээр Улаанбаатар хотод дүрэм зөрчсөн, татвар, даатгалаа төлөөгүй, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орох боломжгүй болно” гэжээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)