Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Экспортыг дэмжих арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна

Экспортыг дэмжих арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2022 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж, зарим чиглэл өгөн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2023.01.31) Улсын Их Хурлын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, экспортыг дэмжиж, импортыг орлуулах тал дээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө Улсын Их Хурлын даргад өргөн барив.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Төсвийн, Эдийн засгийн байнгын хороод болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулах чиглэл өгсөн юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)