Д.Эрдэнэсувд: Монгол Улсад нэг л АН байгаа
Ардчилсан намын ээлжит бус XVI Их хурал болж, Д.Ганбатыг намын даргаар батламжилсан тогтоол гаргасан. Өнөөдөр АН-ынхан Улсын Дээд шүүхэд Д.Ганбатыг АН-ын даргад бүртгүүлэх хүсэлтээ өглөө.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд: Нэгдүгээр сарын 25-нд АН-ын даргын сунгааг зарласан. Намын үндсэн дүрмийн хүрээнд намын даргыг бүх гишүүдийн саналаар сонгодог. Намын даргыг их хуралд ёсчлон батламжилж сонгосон тул энэ үйл ажиллагаа хууль ёсны дагуу юм. Одоо Улсын Дээд шүүх бүртгэснээр даргын бүрэн эрх баталгаажна. Монгол Улсад нэг л АН байгаа. С.Эрдэнэ гэж Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дарга байгаа.
Саналын эрхтэй 143500 гишүүн санал хураалтад оролцож, 7 нэр дэвшигчээс 22 мянган хүний саналыг Д.Ганбат авсан. Саналын эрх нь АН-ын гишүүн жилийн татварыг төлснөөр баталгааждаг. Нэг дор олон хүн санал өгч байгаа учир мессэж давхцаж очсон тохиолдол гарсан ч нэг хүн нэг удаа л санал өгөх эрхтэй байдаг. Мессэж олон очсон ч нэг л санал өгнө.
М.Гүндалай нэр дэвшигчийн хувьд цахим санал хураалтад өмнө нь гурван удаа оролцож байсан. Өнөөдрийг хүртэл АН цахим нам болох ажиллагааныхаа хүрээнд бүх гишүүний оролцоог хангахын тулд цахим санал хураалтыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч хууль дүрмийнхээ хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Бид эвлэрлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулаад явж байгаа. Сая хэсэг хүмүүс эвлэрлийн нэртэй УИХ-аас санаачилсан ажлын хэсэг байгуулж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан. Энэ ажлыг дүрмийн бус хэмээн ажиллагаагаа зогсоох асуудлаар уулзаж байсан. Бид амын даргын санал хураалтаа нээлттэй зарласан, Лу.Гантөмөр ч байна уу, АН-ын гишүүн хэн ч оролцох боломжтой байсан" гэлээ.
Sanuulga.mn