Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Х.Болорчулуун: Монгол улс хоёр жилийн дотор хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хангадаг болно

Х.Болорчулуун: Монгол улс хоёр жилийн дотор хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хангадаг болно

Х.Болорчулуун: Монгол улс хоёр жилийн дотор хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хангадаг болно

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 2022 оны есдүгээр сарын 9-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын бодлого чиглэлийн талаар санал солилцож, үүрэг чиглэл өгсөн билээ.

Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд 991 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулжээ. Өнгөрсөн жил манай улс 4.6 миллиард долларын валютын нөөцтэй байсан бол найман сарын дотор тэн хагас нь үгүй болж, 2.5 миллиард доллар л үлдсэн байна. Энэ бол үйлдвэрлэл хөгжөөгүйн тод илрэл. Тиймээс цаашдын гол бодлого чиглэл дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, борлуулалтын зах зээлийг хамгаалахад чиглэх ёстой.

Дотоодын үйлдвэрлэлийг импортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварыг 20-30 хувьд хүргэх шаардлагатай. Эхний ээлжид импортыг орлох, дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлнэ. Сайдын хувьд мөрийн хөтөлбөр болгон ажиллана.

Бидэнд бодит үр дүн үзүүлсэн жишээ бий. 2020 онд УИХ-аас “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлтөд оруулж, хүнсний ногооны татварыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ үед Монгол Улс хүнсний ногооны 45 хувийг дотоодоосоо хангаж байсан бол тогтоол хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд 70 хувьд хүргэж чадсан юм. Тэгэхээр ирэх хоёр жилийн хугацаанд бид 100 хувьд хүргэж чадна.

Хэдийгээр улс орны санхүү, төсөв амаргүй байгаа ч ирэх жилийн төсөвт үйлдвэрлэл дэмжих зээлийг суулгахыг хичээнэ. Энэ төсөв тавигдвал зээлийг жинхэнэ үйлдвэрлэгч нарт зориулалтын дагуу олгоно. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах” УИХ-ын 2022 оны 36-р тогтоолын дагуу олгох ёстой. Энэ тогтоолд санхүүжилтийг тусгаж өгсөн тул хэрэгжих бүрэн боломжтой. Ажил хэрэг болгохын тулд бид ч санаачилгатай ажиллана. Та бүгдийн үйл ажиллагаанаас Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа ихээхэн хамаарах учир дээр дурдсан зорилгыг биелүүлэхийн төлөө хичээн ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)