Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Есөн иргэнд вакцин андуурч хийсэн асуудлаар гурван ДАРГА ажлаасаа халагдлаа

Есөн иргэнд вакцин андуурч хийсэн асуудлаар гурван ДАРГА ажлаасаа халагдлаа

үхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд вакцин андуурч хийсэн хариуцлагагүй үйлдэл гарсан билээ. Ингэхдээ галзуугийн вакцины оронд сүрьеэгийн тарилга хийж,  тунгийн хэтрүүлсэн хэмжээ хүн бүрт харилцан адилгүй үйлчилсэн байдаг.

Хохирогч иргэдийг Улаанбаатар хот ХӨСҮТ рүү шилжүүлэн эмчилж буй. Шаардлагатай тохиолдолд гадаадын улс орнуудад эмчлүүлэх хүртэл арга хэмжээ авна гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.

Харин энэ асуудлын хүрээнд Сүхбаатар аймгийн ЭМГ-ын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга, эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)