НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдөр шилжүүлнэ
022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Сангийн Яамнаас мэдээллээ.
Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгох аж. Харин 41,257 иргэн IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 772.3 сая төгрөгийн хөрөнгийн албан татвараа төлжээ.
НӨАТ-ын буцаан олголтын журамд тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор заасан байдаг билээ.
Sanuulga.mn
440155800207