Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Зөрүүтэй мэдээллээ хоёрдугаар сарын 8-наас өмнө залруулснаар хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг тогтооно

Зөрүүтэй мэдээллээ хоёрдугаар сарын 8-наас өмнө залруулснаар хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг тогтооно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдийг 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.

Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийнэ. Улмаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгах боломжтой гэж мэдээллээ.

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох тухай шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэд И-Монголиа, И-Халамж зэрэг цахим сайтаар мэдээллээ шалгахад алдаатай, зөрүүтэй байгаа асуудал үүсээд буй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно" хэмээн мэдэгдсэн.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 5 Хаха 2 38 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Чирэгдэл учруулахгүй халамжийн мэргэжилтэнгүүд нь засаж залруулж болдоггүй юмуу. Олон төрлийн газар царайчилж явах хүндрэлтэй байна. Тэдгээр нь болохоосоо болохгүй нь их байна.