Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2023.01.30/ мэдээлэл хийнэ гэж мэдэгдсэн. Мэдээлэл хийх цаг одоогоор тодорхойгүй байна.

Энэ талаар Даваа гарагт ЕТГ-аас мэдээлэл хийх юм байна. Засгийн газраас 2023 оны 1-р сарын 18-ны өдөр уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд 3 хоногийн дотор баталсан юм.

Хуулийн төслийг богино хугацаанд хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин баталсан төдийгүй хангалттай судалгаа хийгээгүй хэмээн хуульчид, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн төлөө байгууллагууд эсэргүүцэж байгаа бөгөөд хүний эрхийг хамгаалах бус иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халтай болсон хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)