ЗТХЯ: 2023 онд агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 4 онгоц оруулж ирнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ЗТХЯ-ны харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 2023 онд салбарт хийх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.
Авто зам, тээврийн салбарт
-Автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ.
-Улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.
-Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-г холбосон транзит тээврийг эхлүүлнэ.
-Улсын хэмжээнд 546 км авто хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл өнгөрөгч оноос шинээр ашиглалтад орох замын урт 13% иар нэмэгдэх юм.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг байнгын ашиглалтад оруулна.
-107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлж, нийт 31 төслийн 600 км авто зам, 800 у/м гүүрийн зураг төсөл боловсруулна.
-Түгжрэлийг бууруулах хүрээнд “Шинэ тойрог зам барих” төслийн эхний шатны Туул голын эрэг дагуух хэсэг болон Нисэхийн хурдны авто замтай холбох ажлыг эхлүүлнэ.
-Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ.
-"Нутгийн зам" 73,4 км авто замын төслийн ажлыг үргэлжлүүлнэ.
Төмөр замын салбарт
-Төмөр замаар 35.0 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
-Хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгнө.
-Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөнө.
-“Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30%-д хүргэнэ.\
-Холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт 1,399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна.
-Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлнэ.
Агаарын тээврийн салбарт
-Агаарын тээврээр 14,0 мян.тн ачаа тээж 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ. Үүнээс олон улсын чиглэлд 1.05 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр агаарын ачаа тээвэр 8.5 %, зорчигчийн тоо 66.7%-иар нэмэгдэнэ гэсэн үг юм.
-Австрали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлнэ.
-Орон нутгийн нислэгийг сэргээж, 9 чиглэлд тогтмол нислэгтэй болж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
-Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 4 онгоц оруулж ирнэ.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам