Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Иргэд даваа гаригаас 1072 хувьцааны ногдол ашиг тараах шаардлага тавьж, жагсана

Иргэд даваа гаригаас 1072 хувьцааны ногдол ашиг тараах шаардлага тавьж, жагсана

Иргэдийн төлөөлөл Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг шаардан мэдээлэл хийлээ.

Тэдний хувьд нүүрсний хулгайтай холбоотойгоор иргэдэд ногдол ашгийг нэн даруй олгох ёстой гэж үзэж байгаа аж.

Иргэдийн төлөөлөл Г.Хажидмаа “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн болон улсын эд баялгийг монголын иргэн бүрд олгоно гэж заасан байдаг. Иймд ногдол ашигтай холбоотойгоор дахин хууль санаачлах шаардлагагүй гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан зүйлийг хэрэгжүүлэхэд л ёстой. Бид ногдол ашгаа авч байсан бол хүүхдүүдгадаадад хамгийн өндөр төлбөртэй сургуульд сурч, дэлхийд толгой цохиод мөрөөдлөө биелүүлэх боломжтой байсан байна. Гэтэл өнөөдрийнхөө хоолыг яахаа мэдэхгүй иргэд маш олон болсон. 2015, 2016 онд иргэд нэг талхыг хувааж авч байна гэж ярьж байсан бол өнөөдөр худгийн усаа зээлээр авдаг болчихсон байна” гэлээ.

Иргэн Б.Цэгмэд “Ногдол ашиг тарааснаараа нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж  олон хүн ярьж байна. Ийм зүйл огт байхгүй. Хөрөнгийн зах зээлийн хуулиараа ямар ч хөрөнгийн зах зээлд байгаа компани ногдол ашгаа тараах ёстой. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй явснаас болж инфляцтай уяж зарим эдийн засагч тайлбарлаж байгаа нь туйлын буруу. Хулгайд алдсан Хотгор шанага, Цагаан суврага зэрэг маш олон орд байгаа. Эдгээрийн дийлэнх хувийг иргэдэд эзэмшүүлэх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ иргэд эдэлж чадахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Тиймээс эрх баригчдыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө стратегийн ордуудыг ард түмэнд өг. Дийлэнх гэж заасан байгаа шүү. Дийлэнх гэдэг нь 66-аас дээш хувийн асуудал яригдаж байгаа” гэлээ.

Мэдээлэл хийсэн ииргэд ирэх даваа гаригаас ногдол ашиг авах 24 цагийн хугацаатай шаардлагыг өдөр бүр тавьж, Төрийн ордны гадна жагсана гэдгээ мэдэгдлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 5 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (2)
  • demjij bn • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    muu hulgaichuudaa barij buh horongiig ni huraaj avaach. bid nar oorsdiin mongoo yaraltai avmaar bn. ogch chadahgui bol bid jagsana ta 76 ogtsorj zailaarai
  • Зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    Хувьцаагаа өгөөжэээ ард иргэд авах ёстой шдэ