Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

М.Баяраа: Шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлсэн байсан

М.Баяраа: Шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлсэн байсан

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дөрөвдүгээр сарыг хүртэл энэ ажлыг эрчимтэй явуулна. Зургаан дүүргээс 10 маршрутын дагуу малыг тууж гаргаж байгаа. Өмнө нь онцгойнхон, цагдаа нар явган туудаг байсан. Энэ удаад малчидтай хамтраад ажиллаж байна. Цаашид Дотоодын цэргийг оролцуулах нь үр дүнтэй гэсэн санал гарсан.

Хотын захирагчийн ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээр дүүргүүдэд ажиллаж байгаа. Хавар шинэ бүтээн байгуулалтууд эхэлнэ. Нийслэлээс хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг дүүрэгтэй давхцуулахгүй байх үүднээс санал солилцож байна.Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нарангийн энгэрт хог ялган ангилах төсөл хэрэгжиж байгаатай, хүнсний хог хаягдлаар бордоо хийх ажилтай танилцсан.

Нийслэлийн гудамж, зам талбайд цацсан давсны орц, найрлагыг шалгуулсан. Шалгалтаар  95 хувийн давсны орцтой гарсан. Гэхдээ давс маш их бохирдолтой байсан. Шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлсэн. Тиймээс нийлүүлэгч компанид мэдэгдэл хүргүүлж чанар, стандартын шаардлага хангасан давсаар сольж өгөх шаардлага тавьсан. Компани шаардлагыг хүлээн авч, 100 тонн давсыг сольж өгөхөөр болсон.

Нийт 200 гаруй тонн давс авсан. Үүнээс 80 гаруй тонныг зам талбайд цацсан. Үлдсэн 100 тонныг хэрэглэхийг хориглож, агуулахад хадгалж байгаа. Үүнийг сольж өгөх шаардлага тавьсан. Шаардлага хангахгүй давс нийлүүлсэн компанийг дахин Улаанбаатар хотын худалдан авалтын ажиллагаанд оролцуулахгүй хар жагсаалтад багтаасан" гэв.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)